Gumuda Garden хотхоны тэмцээн амжилттай зохион байгууллаа

Яармагт баригдаж байгаа олон төслөөс сонгож бид Гүмүда гарден төсөл дээр ажиллаж байсан. Бид хэд хэдэн борлуулалтын бодлого дэвшүүлж байснаас 50%-ийн урьдчилгаа төлөөд үлдэгдэл 50%-ийг 2 жилийн компанийн хувь лизинг нөхцлийг батлуулж борлуулалтыг амжилттай гүйцэтгэсэн.

Гүмүда гарден хотхоноос байр авсан захиалагчид алдагдалгүй хүлээгээгүй буюу төсөл үнээ барьсан, борлуулалт буцсан кейс нэг ч байгаагүй тийм сайн төсөл болсон юм. Бид төслөө ашиглалтанд оруулсан баяраа тэмдэглэж хамтран ажилласан байгууллагууд, гүйцэтгэгч нарын дундах нөхөрсөг сагсан бөмбөгийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Төслийн хөрөнгө оруулагч нар болон манай компанийн борлуулалт, маркетингийн баг яг нэг баг шиг болж хамтарч ажиллаж чадсан нь төсөл амжилттай байхад том нөлөө үзүүлсэн юм. Дараагийн илүү сайн төсөл дээр хамтран ажиллахдаа бид үргэлж баяртай байх болно.

Хэлэлцүүлэгт нэгдээрэй

Жагсаалтыг харьцуулах

Харьцуулах