Properties

UA Going Global

Эх орондоо үл хөдлөх хөрөнгөтэй болох найдвартай зам

АНУ, Австрали, БНСУ, Япон болон Европын холбооны улс орнуудаас манай компанийн гадаад дахь төлөөлөгчийн газруудаар дамжуулан өөрийн нэр дээр орон сууц болон бүх төрлийн үл хөдлөх хөрөнгө худалдан авах боломжтой. Мөн дэлхийн хаанаас ч үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл авах, худалдах, худалдан авах, түрээслэх зэрэг бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой. Дэлхийн хаанаас ч, эх орондоо итгэлтэй хөрөнгө оруулалт хийгээрэй.

А.Урангоо — Үүсгэн байгуулагч
А.Урангоо — Үүсгэн байгуулагч

Бидний тухай

Эх орондоо үл хөдлөхтэй болох найдвартай зам

13 жилийн туршлагатай Үндэсний үл хөдлөх хөрөнгийн UA Properties LLC нь 2023 оноос эхлэн хилийн чанад дахь Монголчууддаа үл хөдлөх хөрөнгийн цогц үйлчилгээ үзүүлэх зорилгоор БНСУ дахь салбараа байгуулан дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй Монголчууддаа UA Expo-гоор дамжуулан хүрч ажиллаж байна. Монгол дахь үл хөдлөх хөрөнгийн шилдэг төслүүдийг танилцуулж, мэргэжлийн ҮХХ зөвлөгөө олгон, барилгын компаниудтай шууд хамтран ажиллан хамгийн уян хатан төлбөрийн нөхцөл, найдвартай худалдан авах боломж, бодит хөрөнгө оруулалтын шийдлийг санал болгож байна.

Улаанбаатар хотын салбар болон Дархан, Эрдэнэт хот дахь салбаруудаараа дамжуулан мэргэжлийн борлуулалт, зөвлөх үйлчилгээг үзүүлж, дотоодын зах зээлийн хэрэгцээг хангахаас гадна БНСУ дахь гадаад салбар, Австрали, АНУ, Европын холбооны төлөөлөгчүүдээрээ дамжуулан хилийн чанад дахь Монголчууддаа эх орондоо үл хөдлөх хөрөнгө өмчлөх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Бид Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг олон улсын түвшинд холбох зорилтын хүрээнд Солонгос, Япон, Филиппин, Турк, Дубай зэрэг улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.

Ингэснээр Монголын иргэдэд гадаадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах, худалдан авах, худалдах боломжийг нээхийн зэрэгцээ олон улсын туршлагатай байгууллагуудтай хамтран ажиллаж, дэлхийн жишигт нийцсэн хөрөнгө оруулалтын цогц үйлчилгээг хүргэхийг зорин ажиллаж байна.

Бидний давуу тал

  • Найдвартай

    Гэрээ, өмчлөлийн бүх үе шатанд хуулийн баталгаатай.

  • Нэг цэгийн үйлчилгээ

    Сонголтоос гэрээ хүртэл бүхнийг нэг дороос.

  • Гадаадад ойр

    Солонгос, АНУ, Австралид салбартай.

  • Хөрөнгө оруулалт

    Үнэ өсөлт, түрээсийн өгөөжийн тооцоо.

UA Properties-ийн хамт олон
UA Properties-ийн хамт олон

Гадаад салбарууд

Дэлхий даяар тантай хамт

Солонгос, АНУ, Австрали дахь салбаруудтайгаа холбогдож, эх орондоо байр авах үйлчилгээг газар дээр нь аваарай.

11 төсөлтэй танилцаарай

Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийн шилдэг орон сууцны төслүүдийн үнэ, нөхцөл, барилгын явцыг нэг дор.